Eruul hoollolt

2010-01-24 18:24


Хоолны мэргэжилтнvvд хамгийн эрvvл гэсэн хvнсний бvтээгдэхvvнvvдийг доорхи байдлаар жагсаажээ.
Амьтны гаралтай бvтээгдэхvvнvvд:
• Йогурт (тослог багатай). Кальциар баялаг. Найрлагад нь агуулагддаг бактериуд хvнийг янз бvрийн євчнєєс хамгаалдаг. Лактозоос харшилтай хvмvvст хvртэл зохино.
• Тахианы мах нь уураг, селен, В-гийн бvлгийн аминдэмvvдээр баялаг. Хамгийн тэжээллэг нь цээлший цагаан мах. Хоол хийхдээ махных нь хальсыг хуулаад хэрэглэвэл илvv тустай.
• Тахианы єндєг нь уураг, лютеин агуулдаг. Тэдгээр нь судасны бєглєрєл vvсэхээс сэргийлж, хєхний хорт хавдраар євчлєх эрсдэлийг багасгадаг.
• Сvv - В, А, Д аминдэм, кальци ихээр агуулдаг.
Эрvvл мэндэд хамгийн ашиг тустай жимс жимсгэнvvд:
• Чангаанз. Хvний биед ороод А амин дэм болж хувирдаг бетакаротин ихтэй. Харин А аминдэм нь нvдний хараанд сайн, хорт хавдраас урдчилан сэргийлэх vйлчилгээтэй.
• Гадил (банан). Булчинг, нэн ялангуяа зvрхний булчинг эрvvл байлгахад нэн чухал калиар баялаг. Тvvнээс гадна гадил жимс зvрх судасны євчин vvсэхээс хамгаалж байдаг ширхэгvvдтэй. Мєн хvчил саармагжуулдаг болохоор цээжээр хорсдог хvмvvст тустай.
• Усан vзэм, ялангуяа vзэм нь эсvvдэд цус дамжуудахад гол vvрэгтэй тємєр ихтэй.
• Инжир нь кали, нvvрс ус, В6 аминдэмээр баялаг. "Баяслын 20 даавар" хэмээх серотониныг боловсруулахад нєлєєлж, холестерины агууламжийг бууруулдаг.
• Аньсны шvvс халдварыг устгаж, нянгийн єсєлтийг зогсоодог.
• Нимбэг С аминдэмээр баялаг.
• Бєєрєлзгєнє (малина) нь хорт хавдрын эсийн єсєлтийг зогсоодог хvчил агуулдаг. Мєн С аминдэм, эслэг ихээр агуулдаг.
• Амрын жимс (манго). Ганцхан жимсэнд нь л хvний 1 єдєр хэрэглэх С аминдэм, мєн их хэмжээний А аминдэм агуулагддаг.
• Заарт гуа (мускусная дыня) - С аминдэм, бета-каротин болон калиар баялаг.
Vр тариа, буурцаг, самар:
• Газрын самар, манайхан бас цагаан самар гэдэг (арахис). Зvрх судасны євчнєєр євчлєх эрсдэлийг багасгаж, ханаагvй "сайн" тос агуулдаг.
• Лууль (лебеда) нь уураг, тємєр, магни, В2 амин дэмээр баялаг.
• Улаан буудайн соёолж магни болон Е аминдэмийн баялаг эх vvсвэр болно.
• Толбот шош (пятнистые бобы) нь зvрх євчлєхєєс урдчилан сэргийлдэг фолат их хэмжээгээр агуулдаг.
• Цагаан будаа эрч хvчийн тvвшинг барьж байхад шаардлагатай нvvрс усны эх vvсвэр.
• Сэвэгзарам (чечевица) - хєхний хорт хавдрыг дарж байдаг бодисуудын эх уурхай. Мєн их хэмжээний эслэг, уураг агуулдаг. Чанаж боловсруулсан ч чанараа алддаггvй.
Эдгээрийг байнга хvнсэндээ хэрэглэснээр та эрvvл, эрч хvчтэй байж чадна.
 

Ангилал : Zuvulguu | Нийтэлсэн : shurka | Уншсан (2883) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Ochko :
    2012-04-21 17:03

    Haisan zuilee bagach gsn olsondoo bayrtai baina amjilt

  2. tsojuk :
    2011-11-01 10:25

    ene hunsnii nogootoi zohitsoh hunsnii nogoog gargaj uguuch

  3. Undra :
    2010-11-08 11:57

    heregtei medeelel baina. gehdee zarim medehgui jimsnuudiin neriig English-r bichij ugvul zugeer baina

  4. Undra :
    2010-11-08 10:53

    heregtei medeelel baina. gehdee zarim medehgui jimsnuudiin neriig English-r bichij ugvul zugeer baina

  5. tulip :
    2010-01-24 19:19

    mi duu sn bn hicheegeerei amjilt!! kk

Сэтгэгдэлийн тоо : 5

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл